ОБЕГ: Долоон метрийн гүн худагт унаж, амиа алджээ

ОБЕГ: Долоон метрийн гүн худагт унаж, амиа алджээ

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багийн 6 дугаар гудамжид гар худаг руу хүн унасан тухай дуудлага 2020.01.23-ны өдрийн 19:13 цагт аймгийн Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 19:16 цагт очиж, тус тоотод оршин суугч иргэн Е /38 настай, эрэгтэй/-ын цогцсыг 7 метрийн гүнтэй гар худаг дотроос 22 минут ажиллан гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.