Согтуурсан үедээ амиа хорлохыг завдсан иргэнийг аварчээ

Согтуурсан үедээ амиа хорлохыг завдсан иргэнийг аварчээ

Согтуурсан үедээ орон сууцны цонхоор үсрэхийг завдсан иргэнийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. Амиа хорлохыг завдсан 21 настай залуу гэр бүлийнхэнтэйгээ маргалдсаны улмаас орцны цонхоор үсрэхийг завдсан аж. Иргэдийн дуудлага мэдээллийн дагуу Онцгой байдлын алба хаагчид очиж, тухайн иргэнийг аварчээ.

Тодруулбал, Онцгой байдлын ерөнхий газарт өнгөрсөн шөнө 01:36 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд орон сууцны найман давхраас согтуу хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага бүртгэгджээ. Энэ дагуу аврах багийнхан цаг алдалгүй очиж, иргэнийг аварч, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө