“Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгаланг огцрохыг шаардаж, ажилтнууд нь гарын үсэг цуглуулж эхэлжээ

“Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгаланг огцрохыг шаардаж, ажилтнууд нь гарын үсэг цуглуулж эхэлжээ

Энэ сарын 19-нд “Өргөө” амаржих газарт төрсөн эхийг хүүхэдтэй нь хамт ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ дөрвөн есийн хүйтэнд дотуур өмд, гэрийн углааш, унтлагын хувцастай гаргаж эх, нярайг эрүүл мэндийн эрсдэлд оруулсан үйл явдал гаргасан. Энэ нь Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчөөд буй. Мөн энэ асуудал дээр олон нийтийн зүгээс эсэргүүцлээ илэрхийлэн төв талбайд тайван замаар жагсаал хийсэн бөгөөд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулж  ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар нарыг ажлаас нь чөлөөлөөд байна.

Харин “Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгалан "Миний алдаа биш учраас би хариуцлага хүлээж, ажлаа өгөхгүй. Би ажилдаа томилогдоод 20 хоног л болж байна" гэсэн байр суурийг илэрхийлсэн талаар зарим эх сурвалжууд мэдээлж байсан юм. Тиймээс тус эмнэлгийн ажилтнууд захирлынхаа уг үйлдлийг эсэргүүцэн, ажлаа өгөхийг шаардаж, "удирдлаганд нь ажиллаж чадахгүй"-гээ илэрхийлэн гарын үсэг цуглуулахаар болсон байна.




Өнөөдөр бич өдөр

25 минутын өмнө