“У.Хүрэлсүх огцрох өргөдөлд гарын үсгээ зурна. Цуглаанаа зогсоож гэртээ байхыг хүсье”

“У.Хүрэлсүх огцрох өргөдөлд гарын үсгээ зурна. Цуглаанаа зогсоож гэртээ байхыг хүсье”

Өргөө амаржих төвд амаржиж ХӨСҮТ рүү шилжсэн эмэгтэй, дөнгөж төрсөн нярайн хамт тээвэрлэхдээ хүнлэг бус хандсан гэж иргэд үзэж буй. Иймд Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар огцрох болсноо мэдэгдсэн.

Тэгвэл Засгийн газрын ОНХМХ-ийн дарга Ц.Ганзориг “УОК-ыг огцор гэж шаардсан иргэдийн жагсаалыг хүлээн авч Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я. Содбаатар болон Эрүүл мэндийн сайд Т. Мөнхсайхан нар огцрох өргөдлөө Ерөнхий сайдад өглөө.

Засгийн газрын тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хууль, Ерөнхийлөгчийн тухай хуульд заасны дагуу Ерөнхий сайд маргааш УИХ, Ерөнхийлөгчид танилцуулсны дараа гарын үсэг зурна. Ажил хариуцсан дарга нарт ч хариуцлага хүлээлгэж байна.

Халдварын нөхцөл байдал Улаанбаатар хотод хүнд байгаа үеийг харгалзаж жагсаал цуглаанаа зогсоож гэртээ байхыг хүсэж байна. Бусдыг эрсдэлтэй зүйлд уриалахгүй байх, улс төрийн болон нийгмийн эмх замбараагүй байдалд турхирахгүй байхыг хүсье ээ. Төр төвшин, түмэн олон амгалан, хүн хүнээ дээдэлж байх хүн хоорондын харилцаа эерэг байх болтугай” гэж мэдэгдлээ.