МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаас Н.Дэмбэрэлийг чөлөөлж орон нь Г.Гэрэлийг түр томилжээ

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаас Н.Дэмбэрэлийг чөлөөлж орон нь Г.Гэрэлийг түр томилжээ

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл өнөөдөр /2021.01.19/ хуралдаж, тус телевизийн Үйлдвэрчний эвлэл болон хамт олны төлөөллөөс гаргасан “Зөвлөлийн даргын сонгон шалгаруулалтыг нээлттэй явуулах” талаар хэлэлцсэн байна. 

Харин тус хуралдааны үеэр саяхан МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар томилогдоод байсан Н.Дэмбэрэлийг албан тушаалаас нь чөлөөлж, түүний оронд Г.Гэрэлийг МҮОНРТ-ийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.  Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Н.Дэмбэрэлийг чөлөөлсөн нь МҮОНРТ-ийн ажилчдын шаардлагыг хүлээн авч дахин Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтыг явуулахаар болсон гэж буй юм.

Сонирхуулахад, Н.Дэмбэрэл нь МҮОНРТ-ийн Ерөнхий захирал болсон даруйдаа, тус телевизийн 600 студид Ерөнхийлөгч Х.Баттулгатай ярилцлага хийсэн. Энэ үеэрээ телевизийн бус хувийн студийн техник хэрэгсэл, уран бүтээлчдийг оролцуулсан нь олны шүүмжлэлд өртсөн билээ.