Ж.Эрдэнэбат нарын шүүх хурал түр завсарлаад байна

Ж.Эрдэнэбат нарын шүүх хурал түр завсарлаад байна

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар өнөөдөр (2021.01.15) Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ гэж шийдсэн. Тэгвэл Улсын Дээд шүүх хэргийг хэлэлцэж дууссан бөгөөд шүүгчид шийдвэрээ гаргахаар түр завсарлаад байна. Шүүх хуралдааныг zoom апп ашиглан цахимаар хийж байгаа юм.

Өнөөдөр шүүхийн тухай хуулийг УИХ-аар шинэчлэн баталсан бөгөөд үүний дараа Ж.Эрдэнэбат нарын шүүх хурал эхэлсэн. 2021 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр дээрх хэргийг хянан хэлэлцэхээр товлон зарласан ч Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг хэлэлцээд шүүгдэгч Д.Түвшинжаргалын өмгөөлөгч Б.Мөнхбат нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг хүлээн авч шүүх хуралдааныг өнөөдрийг хүртэл хойшлуулахаар шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхээс түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасаж, зургаан жил хорих ялыг хэвээр үлдээсэн юм.




Өнөөдөр үхэр өдөр

51 минутын өмнө