Өнөөдрийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгт багтан эх орондоо ирэх гэж байсан монгол улсын иргэн БНСУ-д нас барсан харамсалтай хэргийн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Бид энэ талаар БНСУ дахь консулын газраас тодруулах гэсэн боловч өнөөдөр нисэх тусгай үүргийн онгоцон дээр ажиллахаар явжээ.
Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач нь 1986 онд төрсөн, эрэгтэй залуухан хүн байсан гэв. Мөн ямар нэгэн өвчин эмгэг байгаагүй бөгөөд орой унтахаар хэвтээд өнөөдөр өглөө сэрээгүй байна. Тэрээр өнгөрсөн хугацаанд яаралтай эх орондоо ирэх хүсэлтээ байгаагаа удаа дараа мэдэгдэж, өнөөдрийн тусгай үүргийн онгоцонд багтаад байсан гэсэн мэдээлэл байна.