Зам тээврийн ноцтой осол гарч нэг иргэн нас баржээ

Зам тээврийн ноцтой осол гарч нэг иргэн нас баржээ

Өнөөдөр /2021.01.15/ өглөө 06.16 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Таван богдын урд замд Зам тээврийн осол болж автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан талаарх дуудлага Онцгой байдлын албанд иржээ. Улмаар Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 1.5 км замыг туулан 06:16 цагт очиход “Приус-20” загварын суудлын автомашин нь замын хажуу талын гэрлийн шон мөргөж Сонгинохайрхан дүүргийн иргэн Б/38 настай, эрэгтэй/-гийн зүүн талын хөлийн хэсэг хавчуулагдсаныг, мөн иргэн Ц /33 настай, эмэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байсныг /цогцсыг/ 21 минут ажиллаж гарган Нийслэлийн Тээврийн цагдаагийн зохицуулагчид хүлээлгэн өгсөн талаар Онцгой байдлын алба мэдээллээ.