Нийслэлийн прокурорын газраас 2020 оны дөрөвдүгээр улиралд нийт 66 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсний дотор авлига, албан тушаалын гэмт хэрэг ихэнхийг эзэлж байгаа аж.
Тухайлбал, УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ нарт холбогдох албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт 2020 оны 12 дугаар сарын 14-ны өдөр яллах дүгнэлт үйлдсэн ба Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шилжүүлэх ажиллагаа хийгдэж байгаа аж.