САНАЛ АСУУЛГА: Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацааг ХОЁР ЖИЛЭЭР сунгах уу

САНАЛ АСУУЛГА: Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацааг ХОЁР ЖИЛЭЭР сунгах уу

Энэ жилийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийг 6 жилийн хугацаатай сонгох, ээлжит сонгуулийн жил билээ. Учир нь Үндсэн хуулийн 30.2 дугаар зүйлд өөрчлөлт орж, “Монгол Улсын Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасан.

Иймд зарим хуульчид 2017 онд сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулга энэ удаагийн сонгуульд өрсөлдөх боломжгүй гэж байгаа бол, зарим нь үргэлжлүүлээд хоёр жил тус албан тушаалыг хаших ёстой гэж буй юм. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Р.Гончигдорж “Өдрийн сонин”-нд өгсөн ярилцлагадаа “Үндсэн хуулийн зүйлчлэлээр ялгавал 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил болж, Ерөнхийлөгчөөр иргэн зөвхөн нэг удаа л сонгогдож болохоор болсон. Тиймээс Ерөнхийлөгчийн бүрэн эрх 2023 онд дуусах ба ээлжит сонгууль 2023 оны зургадугаар сард болох ёстойг Үндсэн хууль хэлж байна. Тэгэхээр 2021 оны сонгуульд одоогийн Ерөнхийлөгч нэр дэвшиж болно, болохгүй гэх яриа, мэтгэлцээн Үндсэн хуулийн бус” хэмээжээ. 

Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийг үргэлжлүүлэн ХОЁР ЖИЛ сунгахыг та дэмжих үү?

Нийт: 316 саналтай