Сүүлийн үед цахим орчинд и-баримт аппликейшний IT ажилтан гэр бүлээрээ 30 удаа өндөр дүнтэй сугалаанд хожсон гэх мэдээлэл гараад буй. Тэгвэл мэдээлэлд ойр байдлаа ашиглан НӨАТ-ын сугалаанд удаа дараа хожиж байна гэх гомдол мэдээлэлийн дагуу тус асуудалд ШӨХТГ-аас шалгалт хийхээр болжээ.
Шалгалтыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албатай хамтран хийх юм байна.