Даваа гарагаас нийтийн тээвэр энгийн цагийн хуваарийн дагуу явж, дугаарын хязгаарлалт үйлчилнэ

Даваа гарагаас нийтийн тээвэр энгийн цагийн хуваарийн дагуу явж, дугаарын хязгаарлалт үйлчилнэ

Нийслэлийн онцгой комисоос хөл хорионы дэглэмийг ирэх даваа гарагаас хэсэгчлэн сулруулах болсонтой холбоотойгоор зарим захирамж, шийдвэрүүдийг танилцуулж байна. Энэ үеэр нийслэлийн засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “ирэх даваа гарагийн өглөөний 06:00 цагаас эхлэн нийтийн тээвэр энгийн цагийн хуваарийн дагуу явах бөгөөд дугаарын хязгаарлалт хэрэгжиж эхэлнэ. Тиймээс иргэд машинтайгаа замын хөдөлгөөнд оролцох нь нээлттэй харин долоо хоногийн нэг өдөр тээврийн хэрэгсэлтэйгээ замын хөдөлгөөнд оролцохгүй гэсэн үг.

Харин Улаанбаатар хотод халдварын тохиолдол бүрэн хумигдаагүй байгаа тул хотоос гарах хөдөлгөөн хязгаарлагдсан хэвээрээ байна.  Хотоос зайлшгүй гарах шаардлагатай иргэд PCR шинжилгээнд заавал хамрагдах ёстойг анхаарууллаа.

 




ГҮМҮДА-Тэр ертөнц

50 минутын өмнө