Н.Номтойбаярыг энэ сарын 22-нд, Ж.Эрдэнэбатыг 15-нд шүүхээр болжээ

Н.Номтойбаярыг энэ сарын 22-нд, Ж.Эрдэнэбатыг 15-нд шүүхээр болжээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг хэлэлцээд шүүгдэгч Д.Түвшинжаргалын өмгөөлөгч Б.Мөнхбат нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг хүлээн авч шүүх хуралдааныг 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр хүртэл хойшлуулахаар шийдвэрлэжээ.

Энэхүү хурлын өмнө Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг хэлэлцсэн юм. Шүүгдэгч Б.Нямдаваагийн өмгөөлөгч П.Баасанжав нь мөн эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд шүүх хуралдааныг 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр хүртэл хойшлуулахаар шийдвэрлэсэн байна.