Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын шүүх хурал хойшилжээ

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын шүүх хурал хойшилжээ

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат нарын гомдлыг өнөөдөр /2021.01.08/-т 09.00 цагт Улсын дээд шүүх хэлэлцэхээр товлосон. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд хуралдуулахаар товлосон юм.

Харин хэргийн оролцогчийн хүсэлтээр Ж.Эрдэнэбатын шүүх хуралдааныг мөн хойшлуулжээ. Давж заалдах шатны шүүхээс түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасаж, зургаан жил хорих ялыг хэвээр үлдээсэн юм.