УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын шүүх хурал хойшилжээ

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын шүүх хурал хойшилжээ

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат нарын гомдлыг өнөөдөр /2021.01.08/-т 09.00 цагт Улсын дээд шүүх хэлэлцэхээр товлосон. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд хуралдуулахаар товлосон юм.

Харин Н.Номтойбаярын өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт тавьсныг харгалзан үзэж, хойшлуулсан талаар Улсын дээд шүүхийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаатай хасаж таван жил таван сар хорих ял оноосон. Харин Давж заалдах шатны шүүхээс ялыг хэвээр үлдээгээд байсан юм.