Онцгой байдлын алба хаагчид сураггүй болсон иргэдийг эсэн мэнд олжээ. Тодруулбал, энэ сарын 5-нд Хэнтий аймгийн Батноров сумаас 18:00 цагийн орчимд автомашинтай гарсан хоёр иргэн сураггүй алга болсон гэх дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Учир нь алга болсон иргэд нь (50 настай эрэгтэй А болон М) Хэрлэн сумаас Батноров сумын чиглэлд Портер загварын бага оврын ачааны автомашинтай зорчиж явж байжээ. Иймд тэднийг эрлийн багийнхан Батноров сумын Идэрмэг багийн их өвөлжөө гэх газраас малчин Н-ийнд байсныг олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.