Ойрын өдрүүдэд нийт нутгаар хүйтний эрч чангарч байна. Улаанбаатар хотод гэхэд шөнөдөө -40, өдөртөө -30 хэм хүрч хүйтэрч буй. Үүнээс гадна нийслэлд хатуу хөл хорио тогтоож, зөвшөөрөгдсөн 18 чиглэлийн салбарын байгууллагын ажилчдаас бусад иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарласан.
Гэсэн ч хуучин Байгалийн түүхийн музейн суурин дээр баригдаж буй “Чингис хааны музей"-н барилгын ажил явагдаж буй нь хачирхалтай.
Чухам барилгын салбарын үйл ажиллагаа дээр дурдсан үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэх 18 салбарын тоонд багтаагүй.
-30 хэмийн хүйтэнд, ялангуяа хатуу хөл хорио тогтоосон энэ үед музей барихаар ингэж яарч буй нь хэн хүний гайхмаар үйлдэл. “Ерөнхийлөгчийн сонгууль ойртсон тул өөрсдийгөө хийсэн зүйлтэй харагдуулах гэж ингэж байна” гэж хэлэх хүмүүс ч байна. Дэлхий даяар коронавирусийн халдварын аюулын харанга дэлдэж, хаана хаанаа бүсээ чангалж буй цаг үед Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилгаар тус музейг 67,8 тэрбум төгрөгөөр барихаар болсон. Гэтэл өнгөрсөн оны 11 дүгээр сард тус музейд дэлгэх үзмэр байхгүй, дийлэнх нь хуулбар гэсэн шүүмжлэл гарсан билээ.
Соёлын саад, Ерөнхий саадийгаа ажил хийсэн болж харагдуулах гэж өдийд ийм аймаар хүйтэнд нэг ч үзмэргүй мөртлөө гамшгийн үнэтэй хуучин Төв музейн барилга ухаантай юман дээр хүмүүс ажиллаж байна ???@UKhurelsukh та үнэхээр дүүрсэн шийдсэн тэнэг хүн юмаа ццц#Арчаагүй pic.twitter.com/R9f0NJF1F0
— Батука (@Batuka_UB) January 5, 2021