Есөн настай охиныхоо аминд хүрсэн хойд эцгийн шүүх хурал болно

Есөн настай охиныхоо аминд хүрсэн хойд эцгийн шүүх хурал болно

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Улиастайд өнгөрсөн оны есдүгээр сарын 20-ны өдөр /2020.09.20/ есөн настай охин хойд эцгийнхээ гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан билээ. Охин Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд хойд эцэг, ээж, эгч, дүүгийн хамт амьдардаг байсан бөгөөд түүний хойд эцэг Б нь уг хэрэгт буруутгагдан шалгаж буй юм.

Тэгвэл талийгаач охины хойд эцэг нь хэргээ хүлээсэн бөгөөд шүүх хурал нь шинэ оны өмнө товлогдсон боловч хойд эцгийн тал өмгөөлөгчөөсөө татгалзсан учраас хойшлогдсон байна. Шүүх хурал нэгдүгээр сарын 14-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд болох бөгөөд гэмт этгээд одоо шоронд саатуулагдаж байгаа аж.

Есөн настай охины үхэлтэй холбогдуулан талийгаач охины эгчийг урьдчилсан шинжилгээнд хамруулахад ил харагдах шарх сорви илрээгүй гэж мэдээлж байсан ч Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр гар болон хавирга өмнө нь хугарч, бороолон эдгэсэн байсан нь тогтоогдсон юм.