Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат нарын гомдлыг дээд шүүх баасан гарагт хэлэлцэнэ

Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат нарын гомдлыг дээд шүүх баасан гарагт хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат нарын гомдлыг баасан гариг /2021.01.08/-т 09.00 цагт Улсын дээд шүүх хэлэлцэхээр товложээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд хуралдуулахаар товлосон байна.

Н.Номтойбаяр, Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Баттөгс, Н.Ууганбаяр, Д.Батмөнх, М.Нямдэмбэрэл, Н.Алтансувд нарт холбогдох 24 хавтас хэргийг шүүгдэгч Б.Номтойбаяр, түүний өмгөөлөгч Н.Мандах, Ч.Шаравнямбуу, шүүгдэгч Б.Нямдаваа, түүний өмгөөлөгч П.Баасанжав, шүүгдэгч Б.Шижиржаргал, түүний өмгөөлөгч Ж.Батмөнх, шүүгдэгч М.Нямдэмбэрэлийн өмгөөлөгч Ц.Баярмаа, Э.Гэрэл, шүүгдэгч Д.Батмөнхийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, шүүгдэгч Б.Ууганбаярын өмгөөлөгч Б.Билгүүн нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.

Харин Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох 18 хавтас хэргийг шүүгдэгч Ж.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Д.Батсүх, Г.Оюунцэцэг, Б.Баясгалан, шүүгдэгч Б.Отгонбаатар, түүний өмгөөлөгч Т.Золбоо, Т.Энхбаяр, шүүгдэгч Д.Ганбатын өмгөөлөгч Д.Намсрайжав, М.Энхбаяр, шүүгдэгч Д.Түвшинжаргал, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэх юм.