Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Сайн” ломбардыг үл таних хоёр этгээд энэ сарын 17-нд дээрэмдсэн хэрэг гарсан. Тэгвэл тэдний нэг нь хэрэг гарсны дараахан баригдсан бол цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн 1988 оны наймдугаар сарын 22-ны өдөр төрсөн, гурван удаа ял шийтгэл эдэлж байсан М.Мөнх-Одыг эрэн сурвалжилж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Түүнийг өнөөдөр /2020.12.29/ цагдаагийн алба хаагчид М.Мөнх-Одыг илрүүлэн, баривчилжээ.
Хэрэгтнүүд тус ломбарднаас үнэт эдлэлүүд болон бэлнээр 1 сая гаруй төгрөгийг дээрэмдсэн юм. Тэд хэрэг үйлдэх үеэрээ хиймэл үс, баг зүүн ломбардын ажилтнуудыг сүрдүүлэн дээрэм хийснийг тухайн үед Цагдаагийн ерөнхий газраас мэдээлж байсан юм.