Нэг айлын дөрвөн хүн угаартсаны нэг нь бага насны хүүхэд байжээ

Нэг айлын дөрвөн хүн угаартсаны нэг нь бага насны хүүхэд байжээ

Коронавирустэй холбоотой үйл явдалд нийгмийн бусад асуудлууд дарагдаж төдийлөн анхаарал татаж, шийдвэрлэгдэж чадахгүй байна. Тухайлбал, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа коронавирус цар тахалд хэт чиглэгдэж бусад өвчнөөр өвдөж буй хүмүүс эмчилгээ үйлчилгээ авч чадахгүй байна гэх шүүмжлэл байгаа юм. 

Мөн сүүлийн үед хүйтний эрс чангасаж галлагааны улирал эхэлсэнтэй холбоотой угаартаж амиа алдах, эрүүл мэндээрээ хохирох  үйл явдал гарсаар байгаа юм. Энэ  сарын 15-ны өдөр л гэхэд нэг бүлийн 10 хүн угаартсан хэрэг гарсан. Мөн өчигдөр /2020.12.26/ "Яармагийн 20-р гудамж 41-р сургуулийн халуун усны хашаан дотор хүн угаартсан байна"  гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Дуудлага мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийнхан газар дээр нь очиж ажиллахад сургуулийн задгайд суух иргэн Ч, Э, М, Б нар угаартсан байжээ. Тэдний нэг нь 4 настай хүү аж. 

Хэргийн газраас 12 кадр зураг, эд мөрийн баримтаар шахмал түлшнээс дээж хураан авч, тэмдэглэл үйлдэн шалгаж байгаа аж. Иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсээр байна.