“Хорлон сүйтгэхийг завдсан” гэх асуудлаар Ц.Элбэгдоржийг ТЕГ-аас шалгаж эхэлсэн үү

“Хорлон сүйтгэхийг завдсан” гэх асуудлаар Ц.Элбэгдоржийг ТЕГ-аас шалгаж эхэлсэн үү

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар М.Энхсайханд холбогдох хэргийг энэ оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хэлэлцээд, Дээд шүүхээс түүний ялыг 4 жил болгон бууруулж шийдвэрлэсэн билээ.

Харин прокуророос М.Энхсайханд Эрүүгийн хуулийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “Хүн амын амьдралыг хангах үйл ажиллагааг доголдуулж, хорлон сүйтгэхийг завдсан” гэх хэргийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан гэх мэдээлэл бий.

Учир нь тэрээр “Монгол Улсын сайд” гэх албан тушаалд 2014 онд ажиллаж байхдаа Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчийг сонгох шалгаруулалтыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа “Шинхуа Энержи, Энержи Ресурс болон Сумитомо корпорац”-ын түншлэлд эдийн засгийн давуу байдал бий болгосон байж болзошгүй үйлдэл” нь  Эрүүгийн хуулийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэх үндэслэл болсон гэдэг.

Тэгвэл “хорлон сүйтгэхийг завдсан” гэх М.Энхсайханд холбогдох тусгаарлагдаад байсан хэрэгтэй холбогдуулж Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Тагнуулын Ерөнхий газар /ТЕГ/-аас шалгаж эхэлсэн байж болзошгүй гэх мэдээлэл гараад байна. Учир нь Нийслэлийн Прокурорын газрын яллах дүгнэлтэд “УИХ-ын дарга З.Энхболдын нэр дээр Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоолыг төслийг өргөн мэдүүлж, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулж, хүн амын амьдарлыг хангах үйл ажиллагааг доголдуулж, хорлон сүйтгэхийг завдсан үйлдлийг Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэсэн” гэсэн байдаг байна.