"Баян айраг" уурхайд цианит натри ашиглах зөвшөөрлийг цуцаллаа

"Баян айраг" уурхайд цианит натри ашиглах зөвшөөрлийг цуцаллаа

Өнөөдөр “Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөл”-ийн хуралдаанаар Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших "Баян айраг" эксплорэйшн ХХК-ийн баяжуулах үйлдвэрт цианит натри алдсан асуудлыг авч хэлэлцжээ. Тус компани нь 6 удаа цианит натри алдсан үүнийгээ үерээс болсон, тээврийн компанийн буруу, цахилгаан дамжуулах агаарын шугамаас үүдэлтэй гэх мэтээр тайлбарладаг байна. 

Хамгийн сүүлд цианит дамжуулах хоолой задарснаас болж бодис алдагдсан байна. 

Тус компани нь үүнээс өмнө өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлээгүй, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг үйл ажиллагаандаа мөрддөггүй, технологийн горим зөрчдөг, нутгийн иргэдийн эрүүл мэнд, байгаль орчинд онц аюултай үйл ажиллагаа явуулж иржээ.

Тиймээс Үндэсний зөвлөлийн гишүүдийн саналаар "Баян айраг" эксплорэйшн ХХК-ийн цианит натри ашиглах зөвшөөрлийг тодорхойгүй хугацаагаар цуцлах шийдвэр гаргасан байна.  Дашрамд дурдахад, тус уурхайд 300 орчим ажилтан ажилладаг юм.