“Буяны бичгийг” хуурамчаар үйлдэж, замын хөдөлгөөнд оролцсон зөрчил илэрчээ

“Буяны бичгийг” хуурамчаар үйлдэж, замын хөдөлгөөнд оролцсон зөрчил илэрчээ

Коронавирусийн халдварын шинэ голомт дахин бүртгэгдсэн тул Улаанбаатар хотод дахин хатуу хөл хориог тогтоогоод буй. Харин энэ хугацаанд замын хөдөлгөөнд оролцож буй иргэд хуурамч болон ашиглах боломжгүй QR код хэрэглэх зөрчил буурахгүй байгааг Замын цагдаагийн газраас анхааруулсаар байна.

Энэ талаар цагдаагийн ахмад Г.Отгонтамир “Бид программд тухайн автомашины QR кодыг  уншуулахад чиглэл, зөвшөөрөлтэй эсэх бүх мэдээлэл нь гарч ирдэг. Хугацаа нь дууссан QR кодыг ашиглах, QR кодны серийн дугаарыг өөрчилж, хуулбарлаж таксинд явах зөрчил маш их илэрч байгаа. Зөвшөөрөлгүй хөдөлгөөнд оролцож байгаа иргэд  найзындаа очих, гэр бүлийн хүнээ ажлаас нь авах гэж явна гэсэн нийтлэг тайлбар хэлж байна. Мөн хуурамч QR код ашиглаж байгаа жолоочид “таньдаг хүнээсээ авсан” гэсэн тайлбар хэлдэг. Иргэд онцын шаардлагагүйгээр хөдөлгөөнд оролцож байна. Мөн буяны бичгийг шилжүүлж авч явах, хуурамчаар үйлдэх, өөр зориулалтаар ашиглах зөрчил илэрч байна” гэж мэдээлжээ.

Мөн өнгөрсөн хөл хорионы үеэр “нас барсан иргэний гэрчилгээ”-г хуурамчаар үйлдэж, орон нутгийн иргэдийг хотоос гаргасан зөрчил бүртгэгдээд байсан юм.