“Улаанбаатар хот даяар 3 хоног ТЭГ зогсолт хийнэ” гэдэг нь ташаа мэдээлэл

“Улаанбаатар хот даяар 3 хоног ТЭГ зогсолт хийнэ” гэдэг нь ташаа мэдээлэл

Цахим сүлжээгээр 2020 оны арванхоёрдугаар сарын 30, 31, 2021 оны нэгдүгээр сарын 1-нд нийслэл Улаанбаатар хот даяар тэг зогсолт хийнэ гэх мэдээлэл түгээд байна. Энэ талаар УОК-оос “Тэг зогсолт хийх шийдвэр гараагүй. Энэ мэдээлэл үндэслэлгүй худал болно” гэж албан ёсоор мэдэгдлээ.

Улсын Онцгой Комисс өнөөдөр цахимаар хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Хурлаар орон нутгийн өвөлжилтийн байдал болон бусад цаг үеийн асуудлыг хэлэлцсэн байна. Иймд бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ үед худал мэдээлэл түгээж, иргэдийг түгшээхгүй байхыг албаныхан зөвлөлөө.