ХӨСҮТ-ийн ажилчид өөрсдөөсөө мөнгө гаргаж засвар хийдэг гэв

ХӨСҮТ-ийн ажилчид өөрсдөөсөө мөнгө гаргаж засвар хийдэг гэв

Сүүлийн үед ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүтэй холбоотой асуудал олон нийтийн сүлжээнд хөндөгдөж эхэллээ. Манай сайт ч Д.Нямхүүтэй холбоотой баримтыг хэд хэдэн удаа дэлгэсэн. Тэгвэл ХӨСҮТ-ийн ажилчид ч эмнэлэгтэй холбоотой асуудлаар олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлж эхэллээ. Тодруулбал хэд, хэдэн ажилтан “Эмнэлэгт сүүлийн хэдэн жил засвар хийгдээгүй, арга ядсан ажилчид өөрсдөөсөө мөнгө гарган засвар хийдэг”, эмнэлгийн үйлчилгээ, тоног төхөөрөмж огт сайжраагүй талаар бичиж, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгээс хариуцлага “нэхжээ”.