МТ группийн эзний бага хүү Г.Содбаяр эмэгтэй хүний биед хүнд гэмтэл учруулсан уу

МТ группийн эзний бага хүү Г.Содбаяр эмэгтэй хүний биед хүнд гэмтэл учруулсан уу

Сүүлийн жилүүдэд Монголын томоохон компани, группийн эздийн хүүхдүүд гэмт хэрэгт холбогдсон гэх мэдээлэл гарах болсон. Тэгвэл манай улсын эдийн засагт тэргүүлэгч “МТ групп”-ийн эзний бага хүү нэгэн эмэгтэйн биед халдаж, хүнд гэмтэл учруулсан байж болзошгүй байна.

Тодруулбал, МТ-ийн группийн эзэн Г-ийн бага хүү Г.Содбаяр гэгч нь Ю.Кундыз хэмээх бүсгүйг зодсон гэх мэдээлэл цахим орчинд гарчээ. Учир нь энэ талаар тухайн бүсгүй өөрийнхөө цахимд хуудсанд анх мэдэгджээ. 

Харин бид энэ талаар зарим эх сурвалжаас тодруулахад “Түүний нуруу нь хүнд гэмтсэн тул одоо “Мөнгөн гүүр” гэх эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Ирэх даваа гарагт мэс засалд орно” гэх мэдээллийг өгч байна.  Мөн тэрээр хуулийн байгууллагад гомдол гаргасан гэх мэдээлэл ч байна. Харин тухайн бүсгүй нуруундаа ямар шалтгааны улмаас гэмтэл авсан талаар албаны эх сурвалжууд тайлбар мэдээлэл хийгээгүй байна. 

Хэрэв тухайн бүсгүй иргэн Г.Содбаярын талаар худал мэдээлэл тараасан бол "MT групп" болоод Г.Содбаярын нэр хүндэд халдсан гэх үндэслэлээр хуулийн хариуцлага хүлээх үндэслэлтэй юм. Учир нь тэрээр тус үйл явдлын талаар дахин ямар нэгэн байр суурийг одоогоор илэрхийлээгүй байна. 

Сонирхуулахад, МТ-ийн группийн эзэн Г нь гурван хүүтэй гэдэг бөгөөд  бага хүү Г.Содбаяр нь Монголд төрж, ОХУ-д өсөж, Швейцар, Лондонд их сургууль төгссөн, саяхнаас эх орондоо суурин байх болсон гэх мэдээлэл байна.