ХӨСҮТ нь коронавирус халдварын голомт болсон тул тус газарт эмчилгээ хийлгэж байгаа иргэдийг Цэргийн төв эмнэлэг зэрэг газруудад шилжүүлсэн гэж буй. Учир ЭМЯ, ХЗДХЯ, МХЕГ-ын хамтарсан шалгалтаар тус төвөөс нэлээдгүй олон зөрчил илэрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Холбоотой мэдээллийг энд дарж үзнэ үү.
Тэгвэл өнөөдөр ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүг тойрсон өөр нэг ноцтой асуудлыг Tsahiur.mn сайт хөндсөн байна. Учир нь Д.Нямхүү эрүүгийн хүмүүсээр ажилчдаа дарамтлуулдаг хэмээн эх сурвалж, тус сайтад ярьжээ.
Тодруулбал, ХӨСҮТ-д ажлын байрны дарамт их байдаг. Тус төвийн дарга Д.Нямхүү эрүүгийн гэх хэдэн нөхдийг өрөөндөө суулгаж байгаад, зарим ажилчдаа дуудаж “Эр хүн шиг зодолдъё, хөдөө гаръя зэргээр ажилчдаа дарамталдаг” хэмээн эх сурвалж өгүүлжээ.
Д.Нямхүү захирал эрүүгийн хэдэн нөхдийг хажуудаа суулгаж байгаад #АЖИЛЧДАА_дарамталдаг гэнээ.
— Tuul Nasanbayar (@Tuul_munk) December 25, 2020
Ямар аймар хүн бэ? Эрүүгийнхэнтэй хүртэл холбоотой юм байншдhttps://t.co/U1pCXgDex9 pic.twitter.com/X54Q6TN1ks