НОК: 18-аас доош градустай согтууруулах ундаа худалдан борлуулах эрх нээлттэй

НОК: 18-аас доош градустай согтууруулах ундаа худалдан борлуулах эрх нээлттэй

Нийслэлийн онцгой комисс өнөөдөр хуралдсан байна. Хуралдаанаар 18-аас доош градустай спиртийн агууламжтай согтууруулах ундаа худалдан борлуулах эрхийг хэвээр үлдээжээ. 

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн "Хүнсний худалдааг 07:00-22:00 цаг хүртэл явуулах захирамж гаргалаа. 18-аас доош градустай спиртийн агууламжтай согтууруулах ундаа борлуулах эрх хүнсний дэлгүүр, худалдааны төвд хэвийн байгаа. Согтууруулах ундаанаас үүдэлтэй сөрөг үр дагавар гарч байгаа учир цагдаагийн байгууллагатай ярилцаж байна. Одоогоор хориглосон зүйл байхгүй" гэлээ. 

Мөн нийтийн тээвэрт халдвар хамгааллын горимыг баримтлуулж, цагийн хуваарь энгийн горимоор явна. Зөвшөөрөгдсөн байгууллагын автомашинууд л QR кодоор явна. Бусад машин явахгүй. Такси үйлчилгээ мөн иргэдэд үйлчилнэ. Нийт 800 такси үйлчилнэ гэж тэрбээр мэдэгдлээ. 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ: