Нас барсан 10 настай охины ар гэрийг "хэвлэлд мэдээлэл өгч болохгүй" гэж анхааруулжээ

Нас барсан 10 настай охины ар гэрийг "хэвлэлд мэдээлэл өгч болохгүй" гэж анхааруулжээ

Сэлэнгэ аймгийн Баруунхараа сумаас тархины цус харвалт оноштой 10 настай охин ээжийнхээ хамт сумынхаа эмнэлгийн түргэний машинаар хөл хорионы үеэр Улаанбаатарт ирээд нас барсан талаарх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдаж, олон нийтийг ихээхэн эмзэглүүлсэн билээ.

Учир нь ээж, охин хоёрыг шинжилгээний бичиггүй гэдэг шалтгаанаар 22-ын товчооны орчимд хоёр цаг гаруй хүлээлгээд, ЭХЭМҮТ-д хүргэсэн ч эрсдэлтэй бүсээс ирсэн хэмээн яаралтай тусламж үзүүлэлгүй коронавирусийн шинжилгээний хариу хүлээнэ гэснээс болж охин амиа алдсан гэж зарим эх сурвалжууд мэдээлж буй.

Харин ЭХЭМҮТ-өөс мэдэгдэхдээ “охинд шаардлагатай бүх тусламжийг үзүүлсэн” гэж мэдэгдэж байсан юм.

Харин энэхүү хэрэгт ямар албан тушаалтнуудыг холбогдуулан шалгаж байгаа талаар бид талийгаач охины ар гэрийн хүнээс тодруулахад “Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс дээр шалгагдаж байгаа гэсэн. Энэ хэрэг шалгагдаж дуустал биднийг хэвлэлд мэдээлэл битгий өгөөрэй. Удахгүй очиж мэдүүлэг авна” гэсэн гэлээ.