Самар түүхээр явсан гэх иргэний цогцос уулнаас олджээ

Самар түүхээр явсан гэх иргэний цогцос уулнаас олджээ

Манай улс анх коронавирусийн халдварыг дотооддоо алдсанаас хойш Сэлэнгэ, Хэнтий, Архангай, Хөвсгөл зэрэг аймгуудад самар түүхээр явсан олон мянган иргэд ууланд гацаж, хүндхэн нөхцөл байдалд ороод байсан билээ.

Улмаар тэднийг уулнаас буулган, шинжилгээнд хамруулж, нэгдсэн зохион байгуулалтын дор гэр гэрт нь буцаасан юм.

Харин энэ хугацаанд самар түүхээр явсан иргэд айлын зуны амбаар, гахайн байр зэрэг газруудад хоног төөрүүлж, зарим нь гэр лүүгээ харихаар хол газар алхаж байх үедээ осгосон тохиолдол ч гарсан юм.

Тэгвэл самар түүхээр явсан нэгэн иргэний цогцос уулнаас олджээ. Тодруулбал, өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймагт самарт явсан гэгдэж байсан иргэний цогцос Ерөө сумын Нэвшээ гэх газраас олдсон бөгөөд талийгаач суурь өвчтэй байсан байна. Хэргийг Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст шалгаж, талийгаачийн үхлийн шалтгааныг тодруулахаар ажиллаж эхэлжээ.