Загасчилж явсан ДӨРВӨН ЗАЛУУ угаартаж амиа алджээ

Загасчилж явсан ДӨРВӨН ЗАЛУУ угаартаж амиа алджээ

Булган аймаг руу явсан зургаан залуугийн дөрөв нь угаартаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан гэх мэдээлэл байна. 

Тодруулбал, эдгээр залуу тус аймаг руу загасчлахаар явсан гэх бөгөөд улмаар Э, Б, Э нарын дөрвөн залуу угаартаж амиа алдсан гэх мэдээлэл байна. Учир нь эдгээр залуугийн хоёр нь автомашиндаа унтаж амьд үлдсэн бол, майханд унтсан дөрвөн залуу ийнхүү угаартаж, харамсалтайгаар амиа алджээ. Тэд өвлийн майханд гал түлж унтсан байж болзошгүй байгаа ажээ.

Түүнчлэн эдгээр залуугийн дотор Сангийн сайд байсан хүний төрсөн дүү Г зэрэг Монголд нөлөө бүхий эрхмүүдийн хүү, дүү нар явжээ. Яг одоо хэргийн газар руу нисдэг тэрэг явсан байна. Энэ талаар ЦЕГ, ОБЕГ-аас албан ёсны тайлбар хийгээгүй байна. Иймд бид тус залуусын нэрийг бүтэн биш, нэрийн эхний үсгийг нийтэлсэн болно. Мөн зарим эх сурвалжууд эдгээр залуусыг хоёр хоногийн өмнө Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байх Естийн халуун рашаан руу 10-уулаа гурван автомашинтай явсан гэж мэдээлж буй юм.  

Бид үйл явдлыг эргэн мэдээлэх болно. 

Залуусын унаж явсан автомашин байж болзошгүй

Зураг:Залуусын унаж явсан автомашин байж болзошгүй