МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар Н.Дэмбэрэлийг томилов

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар Н.Дэмбэрэлийг томилов

Өнөөдөр Монгол Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз /МҮОНРТ/-ийн Ерөнхий захирлыг сонгох Үндэсний зөвлөлийн хурал болсон байна. Тус хуралдаанаар тус байгууллагын Ерөнхий захирлаар Н.Дэмбэрэлийг томилсон байна.

Н.Дэмбэрэл 1971 онд Баянхонгор аймагт сэхээтний гэр бүлд төрсөн. Тэрбээр Баянхонгор аймгийн II дунд сургуулийг 1988 онд төгссөн. ОХУ-ын Эрхүү хотын Анагаах ухааны дээд сургуульд суралцаж, улмаар хүүхдийн их эмч мэргэжлээр төгссөн гэдэг.

“Чингис хаан” ХХК-нд менежер, “Статус Сом” ХХК-нд захирал, Нийслэлийн засаг даргын Mамгын газар олон нийттэй харилцах албаны дарга, Засгийн газрын  хэвлэл мэдээллийн албаны дарга зэрэг албыг хашиж байсан. Мөн “Пропаганда XXI ”төв ТББ-ын ТУЗ-ийн гишүүн,  Сүхбаатарын талбай PR агентлаг ТББ-ын ТУЗ-ийн гишүүн, Үндэсний брэндийн бодлогын зөвлөлийн ажлын албаны дарга зэрэг албан тушаалд ажиллаж байжээ. 

Мөн Н.Дэмбэрэл нь Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байх үедээ Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын нэр хүндэд халдсан,  УИХ-ын гишүүн асан Ч.Улааныг “Цайрт минерал”-тай холбон гүтгэсэн гэдэг үндэслэлээр хорих ялаар шийтгүүлж байсан удаатай нэгэн. Улмаар тэрээр дөрвөн сар хоригдох ял сонсож байсан ч нэг сар “аавынд” суугаад 10 орчим сая төгрөг төлж, чөлөөлөгдсөн гэгддэг.