Иргэдийн гомдлын дагуу "Юнивишн" компанийг шалгаж, дараах шийдвэрүүдийг гаргажээ

Иргэдийн гомдлын дагуу "Юнивишн" компанийг шалгаж, дараах шийдвэрүүдийг гаргажээ

ШӨХТГ-аас иргэдийн гомдолын дагуу "Univision" компанийг шалгаж дараах шийдвэрийг гаргажээ.

Үүнд:

  • Нийт санал хүсэлт, гомдол мэдээллийг төрөлжүүлэх, төрөлжилт тус бүрээр хэрэглэгчдэд хүрэх мэдээллийг бэлтгэн өөрийн сувгаар дамжуулан хүргэх ажлыг 14 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх
  • Үйлчилгээний багцтай холбоотой санал хүсэлтүүдийг судлан бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөлтэй уялдуулан хэрэглэгчдэд хариу өгөх
  • Гомдол гаргасан хэрэглэгчийн гэрээний дугаар, утасны дугаар тодорхойгүй байгаа тул Юнивишнийн гомдол хүлээн авах, сувгаар хандуулсаны үндсэн дээр тухайн хэрэглэгч тус бүрийн гомдлыг өөрсдийн системд шалган хариу өгөх
  • Төлбөр бодогдох системээс 1/3 алхмыг халж, тухайн суваг болон багцыг идэвхжүүлсэн өдрөөсөө 30 хоног бодогдох системийг нэвтрүүлэхээр вендор компанид захиалга өгч хэрэгжүүлэх
  • Хэрэглэгчид багцын төлбөр, төлбөр тооцох болон төлөх аргачлал, багцын сунгалтыг цуцлах зааврыг өөрийн сууц, сошиал утсаар дамжуулан мэдээлэх
  • Интернэтийн хурдтай холбоотой мэдээлэл хүргэлтийг өөрийн сувгаар хэрэглэгчдэд хүргэх, интернэтийн хурдтай холбоотой гарсан гомдлыг өөрийн гомдол хүлээн авах сувгаар авч гомдол тус бүрийг шалган хэрэглэгчид мэдээлэх
  • Автомат сунгалттай холбоотой мэдээлэл, сунгалтыг цуцлахтай холбоотой зааварчилгааг дахин боловсруулж хэрэглэгчид хүргэх
  • Хэрэглэгч өөрийн идэвхтэй байгаа бүх багц, сувгийг цэнхэр дэлгэцээр хардаг функцийг нэвтрүүлэхээр боллоо. Эдгээр ажлууд хийгдэж дууссаны дараа эргэн мэдээлэх аж.