Х.Нямбаатар “эрүүгийн хэрэг үүсгүүлнэ. хохирол нэхэмжилнэ” гэж иргэнийг сүрдүүлж байсан уу

Х.Нямбаатар “эрүүгийн хэрэг үүсгүүлнэ. хохирол нэхэмжилнэ” гэж иргэнийг сүрдүүлж байсан уу

Үндсэн хуулийн 16.16-д “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно” гэж заасан. 

Харин сүүлийн жилүүдэд Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн тухай хууль, Ковидын эсрэг арга хэмжээ авах тухай хууль /9.13 заалт/ -ийн зарим заалтууд Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчиж байна гэж иргэд шүүмжилж буй. Харин Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй дээрх хуулийн зарим төслүүдийг УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өргөн барьсан гэж иргэд таамаглаж буй. 

Тэгвэл тэрээр өмнө нь /энэ оны тавдугаар сард байж болзошгүй/ байр сууриа илэрхийлсэн иргэнд хандаж “бүх акаунтуудыг цагдаад өгч эрүүгийн хэрэг үүсгүүлнэ. Хохирол нэхэмжилнэ” гэж сүрдүүлж байсан байж болзошгүй байгаа нь өнөөдөр олон нийтийн сүлжээнд гарчээ.