Эрдэнэтийн Х.Бадамсүрэнгийн 512 саяын бенз автомашины тендерт MCM компани шалгарчээ

Эрдэнэтийн Х.Бадамсүрэнгийн 512 саяын бенз автомашины тендерт MCM компани шалгарчээ

Эрдэнэт үйлдвэрийн “шилэн данс”-ны мэдээллээс, тус байгууллагын удирдлагуудын тансаглал, мөн хууль бус байж болзошгүй мөнгөн гүйлгээг харж болно. 

Тухайлбал, Эрдэнэт" үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн нь өөрийн охиныхоо сургалтын төлбөр болох 102 сая гаруй төгрөгийг тус үйлдвэрээс төлүүлсэн байгаа юм. Мөн Тамгын газрын дарга Д.Баярболд, Тэргүүлэх менежер Н.Энхбаатар нарын байрны түрээсэнд Эрдэнэт үйлдвэрээс сар бүр 6-12 сая төлдөг  байна.  

Харин Ерөнхийлөгч асан Н.Багабанди "Титэм үг" номоо 25 сая төгрөгөөр тус үйлдвэр борлуулсан бол, Эрдэнэт үйлдвэрээс “Булган Инноваци Клуб” ТББ руу 700 сая төгрөг, “Монголын хүүхэд залуучуудын хөгжлийн сан” ТББ руу 200 сая төгрөгийг шилжүүлж, хууль зөрчсөн байж болзошгүй байгаа юм.

Цаашлаад тус үйлдвэрт 159 сая төгрөгийн өртөгтэй Италийн тансаг зэрэглэлийн алтан чимэглэл бүхий нэг ширээ, хоёр шүүгээ ч худалдан авсан байгаа юм. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Гэтэл саяхан болсон Засгийн газрын мэдээллийн үеэр “Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудад сануулах арга хэмжээ авсан” гэж мэдэгдсэн юм. Товчхондоо, тэдний энэ бүх хууль зөрчсөн байж болзошгүй үйлдлийг Засгийн газрын тэргүүн нэг удаа уучилсан гэж ойлгож болох мэт.

-ШҮҮМЖЛЭЛ ДАГУУЛСАН БЕНЗ АВТОМАШИНЫ ТЕНДЕР ЗАРЛАГДАЖ, ТӨЛБӨРИЙГ НЬ ШИЛЖҮҮЛСЭН ҮҮ-

Тэгвэл Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн автомашинаа солихоор 512 сая төгрөгийн өртөг бүхий тансаг зэрэглэлийн гэгдэх  "Мерседес-Бенз G-class" загварын автомашиныг тус үйлдвэрийн санхүүжилтээр авахаар тендер зарласан талаар мэдээлэл гарсан.

Харин тус тендерт МСМ групп ХХК 512 сая төгрөгийн үнийн санал өгч, тус тендерт шалгарсан байна. Улмаар тус төлбөрийг Эрдэнэт үйлдвэрээс МСМ групп компани руу шилжүүлсэн байж болзошгүй байгаа ажээ. Сонирхуулахад, МСМ Групп ХХК нь дэлхийд нэр хүнд бүхий Mercedes-Benz, Chrysler, Jeep, Dodge, RAM брэндүүдийн автомашиныг албан ёсны эрхтэйгээр Монгол улсад борлуулдаг юм. Тус компанийн мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

512 сая төгрөгийн Бенз автомашин нийлүүлэх тендерт МСМ компани шалгарчээ