Сонгуулийн үеэр лоозон барьж зогссон эмэгтэйн хэргийг хааж, сэтгэгдлээ устгахыг хүсжээ

Сонгуулийн үеэр лоозон барьж зогссон эмэгтэйн хэргийг хааж, сэтгэгдлээ устгахыг хүсжээ

ХЗДХЯ-ны сайд Х.Нямбаатарын сонгуулийн сурталчилгааны зурагт самбарын дор нэгэн бүсгүй “ЖДҮ-чдийг дахин сонгохгүй” гэх бичиг барин зогсож зургаа авахуулан өөрийн цахим хуудаснаа байршуулсны дараа тус бүсгүйг МАН-ын гомдлоор цагдаагийнхан гэрээс нь баривчилж олон цагаар байцаасан, ингэхдээ ажлын цаг тарсан хойно буюу шөнө гэрээс нь баривчилж улмаар утсыг нь хураан авч холбоо барих боломжгүй болгосон зэрэг нь олон нийтийн шүүмжлэлийг ихээхэн төрүүлсэн билээ.

Энэ нь иргэний тайван замаар үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд халдсан үйл явдал болсон гэдэг хандлагыг олон нийтийн зүгээс илэрхийлж байсан юм.

Тэгвэл тус бүсгүйн хэргийг саяхан хааж, хэрэгсэхгүй болгожээ. Энэ талаар түүний эгчээс тодруулахадТэр хэргийг саяхан хааж, хэрэгсэхгүй болгосон байна лээ. Би мэдэлгүй цахим сүлжээнд энэ талаар бичсэний дараа сэтгэгдлээ устгахыг албаны байгууллагаас хүссэн. Дүүг минь энэ хугацаанд нийт гурван одоо дуудаж байцаасан” гэсэн мэдээллийг өгсөн юм.

ХЗДХЯ-ны сайд Х.Нямбаатар сэтгүүлчид болон цахим орчинд үзэл бодлоо илэрхийлсэн иргэдэд 1-5 жилийн хорих ял оногдуулах хуулийн төсөл боловсруулсан нь олны дургүйцлийг төрүүлээд байна. Мөн энэ долоо хоногийн эхээр жүжигчин Б.Навчаад гүтгүүлсэн хэмээн гомдол гаргасан талаарх мэдээлэл цацагдсан юм.