Д.Сумъяабазарын захирамжийг биелүүлж, согтууруулах ундаа худалдсан гэж 62 иргэнийг 7-30 хоног баривчилжээ

Д.Сумъяабазарын захирамжийг биелүүлж, согтууруулах ундаа худалдсан гэж 62 иргэнийг 7-30 хоног баривчилжээ

Арван нэгдүгээр сарын 11-ны өдрөөс эхлэн энэ сарын 14-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотод бүх нийтийн хөл хориог тогтоосон. Энэ үеэр согтууруулах төрлийн ундааг худалдан борлуулахыг хориглосон засаг даргын захирамж гарсан.

Иймд тус захирамжийг биелэлтийг хангаж, цагдаагийн байгууллага ажилласан байна. Улмаар согтууруулах ундаа худалдсан 62 хүнийг 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулсан гэж Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөн мэдэгдсэн байна. 

Учир нь энэ талаар Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гамшиг, аюулт үзэгдэл,  халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүний таван зуун нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заасан байдаг ажээ. 

Иймд Цагдаагийн байгууллага Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазарын захирамжийг биелүүлэх нэрийдлээр иргэдийг яагаад 7-30 хоног баривчлав, энэ нь хүний эрхийг зөрчсөн үйлдэл биш биз гэх шүүмж нийгэмд гараад байна.