Гэрийнхээ гадаа хяналтын камер суулган, нууцаар мөрийтэй тоглож байсныг илрүүлжээ

Гэрийнхээ гадаа хяналтын камер суулган, нууцаар мөрийтэй тоглож байсныг илрүүлжээ

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид өдөр бүр хяналт шалгалтын ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.Хорио цээрийн дэглэм тогтоосон үед гэмт хэрэг зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гаргасан зөрчил, эрүүлжүүлэх байранд ирэх иргэдийн тоо бүрэн зогсохгүй байна. Өдөр бүр 1-2 хүн тогтмол эрүүлжүүлэгдэж байгаа гэв.

Мөн 2020 оны 12 дугаар сарын 08-ны үдэш мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэх мэдээллийг хүлээн авч, цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн шалгалт хийхэд хуучин Дарханд байрлах орон сууцны байранд зохион байгуулалттайгаар мөрийтэй тоглоом тоглож байсан бүлэг хүмүүсийг илрүүлсэн байна.

Тус байранд мөрийтэй тоглоом тоглоход зориулан гадна хяналтын камер суурилуулж, тохижуулан, зохион байгуулалттайгаар мөрийтэй тоглож байсныг илрүүлжээ.




Өнөөдөр үхэр өдөр

4 цагийн өмнө