ВИДЕО: Цагдаагийн байгууллагаас МҮОНРТ-ийн гурван ажилтанг саатууллаа

ВИДЕО: Цагдаагийн байгууллагаас МҮОНРТ-ийн гурван ажилтанг саатууллаа

МҮОНРТ-ийн ажилчдын төлөөлөл, үйлдвэрчний эвлэлийнхэн ажлын байрныхаа гадна гэр барьж эсэргүүцлийн суулт эхлүүлсэн ч цагдаа нар тараав. Мөн тэдний гурвыг нь саатуулж Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар руу авч явсан юм.

Учир нь тэд Ц.Батцэнгэл нарын өмнөх захирлууд огцрохгүй, улмаар тэд Үндэсний зөвлөлд нэрээ дэвшүүлж буйг ажилчдын зүгээс эсэргүүцэж байгаа аж. Л.Нинжжамц тэргүүтэй захирлуудын зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцохыг шаардсан. Гэтэл Л.Нинжжамц нь огцорсон ч гар, хөл болох хүмүүс нь дахин Үндэсний зөвлөл, захирлын зөвлөлд нэрээ дэвшүүлж байгааг ажилчид эсэргүүцэж байгаа аж.  Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг нарын гишүүд Ц.Батцэнгэл захирлыг Үндэсний зөвлөлд зүтгүүлсэн. Энэ үйлдлээ зогсоо гэж ажилчид энэ үеэр хэлж байлаа. 

 




Өнөөдөр үхэр өдөр

4 цагийн өмнө