"Гэрэлтэй цонх"-ын хөтлөгч Б.Төгөлдөрийг хөнөөсөн хэрэгтнүүдийг маргааш шүүнэ

"Гэрэлтэй цонх"-ын хөтлөгч Б.Төгөлдөрийг хөнөөсөн хэрэгтнүүдийг маргааш шүүнэ

Одоогоос хоёр жилийн өмнө МҮОНТ-ийн "Гэрэлтэй цонх" үдшийн хѳтѳлбѳрийн хѳтлѳгч Б.Тѳгѳлдѳр бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Тодруулбал, 2018 оны арванхоёрдугаар сарын 1-нд шилжих шѳнѳ Сүхбаатар дүүргийн 10 хорооны нутаг дэвсгэрт байрлах, "Бид" банк бус санхүүгийн байгууллагын ажилтан Б, Т нар нь талийгаачийн амь насанд хүрсэн нь мѳрдѳн байцаалтын явцад тогтоогдож уг хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хэргийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл /хүнийг алах/-ийн 2 дах хэсгийн 2.11 /бүлэглэж/-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон яллах дүгнэлт үйлдсэн байдаг.

Өнгөрсөн есдүгээр сард уг хэргийн анхан шатны шүүх хурал болж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож тус ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 болгон хѳнгѳрүүлэн зүйлчилсэн байдаг. Тэгвэл яллагдагч Т, Б нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурлыг маргааш /2020.12.10/ товлосон байна.




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө