ШУУРХАЙ МЭДЭЭ: МХЕГ-ын лабораториос сэтгэц, мэдрэлийн өвчтөнд хэрэглэх эмийн бэлдмэл алдагджээ

ШУУРХАЙ МЭДЭЭ: МХЕГ-ын лабораториос сэтгэц, мэдрэлийн өвчтөнд хэрэглэх эмийн бэлдмэл алдагджээ

Өчигдөр /2020.12.08/ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Эмийн хяналтын ХАБҮЛЛ лабораториос таван ширхэг Галоперидол гэх нэртэй тариа алга болжээ.

Энэхүү тариаг Сэтгэц, мэдрэлийн үндэсний төв /СЭМҮТ/ зэрэг эмнэлгийн байгууллагуудад хэвтэн эмчлүүлж буй үйл, хөдлөл, зан авир, биеэ хянах чадваргүй өвчтөнүүдийг тайвшруулах зорилгоор Монгол Улсад хэрэглэх эмийн бүртгэлд бүртгүүлэх гэж байсан гэх албан бус мэдээлэл байна. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тарианы таван ширхэг хоосон сав, шил нь МХЕГ-ын дэргэдэх ХАБҮЛЛ лабораторид одоо үлдсэн бөгөөд, харин доторх тариаг нь хэн, ямар зорилгоор яаж ашигласныг тодруулахаар холбогдох албаныхан яг одоо шуурхай ажиллаж байгаа аж. 

Бид уг асуудлаар тус лабораторийн дарга Б.Амараас тодруулахад "Таван тарианы шил нь байна. Бид учрыг нь олохоор ажиллаж байна. Хэрвээ  учир нь олдохгүй бол шуурхай комисс хуралдуулахаар бэлдэж байсан юм.

Гэхдээ одоо учир нь олдож байна. Манай эм зүйч нар л шинжилгээнд ашигласан байна. Гэхдээ ямар шинжилгээнд ашигласнаа санахгүй будилж, одоо бүртгэлээ эхнээс нь шүүж байх шиг байна.

Түүнээс алга болоогүй. Манай лабораторид нэг ээлжинд 20 гаруй эм зүйч орж ажилладаг. Тэгэхээр эм зүйч нар л ажлын алдаа гаргаж аль шинжилгээнд уг тариаг ашигласнаа л мэдэхгүй байна. Химийн эсвэл эрдэсийн шинжилгээнд ашигладаг. Тэгэхээр алинд нь ашигласныг тодруул гэж би хэлсэн. Одоо манай ажилчид ажиллаж байна. Бид цагдаагийн өндөр хяналтад ажилладаг. Тэгэхээр эм зүйч нарт түүнийг ашиглах шаардлага байхгүй. Тухайн бэлдмэлийн хувьд сэтгэцийн өвчтэй хүмүүст хэрэглэдэг 2.5 процентын бага тунтай тариа байгаа" гэлээ. 




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө