УОК: Иргэн амиа алдахад нөхцөл байдлыг зөв үнэлж чадаагүй хүмүүст хариуцлага тооцно

УОК: Иргэн амиа алдахад нөхцөл байдлыг зөв үнэлж чадаагүй хүмүүст хариуцлага тооцно

Архангай аймгаас Улаанбаатар хотод ирээд хөл хорионы улмаас нийслэл рүү нэвтэрч чадалгүй, 22-ын товчооны орчимд 58 настай иргэн амиа алдсан харамсалтай хэрэг өнөөдөр гарсан. Тэгвэл энэхүү хэрэгтэй холбогдуулж Улсын Онцгой комисс /УОК/-оос дараах мэдэгдэл, эмэгнэлийг гаргажээ. 

-УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ЭМЭГНЭЛ ИЛЭРХИЙЛЭВ-

2020 оны 12 дугаар сарын 07-ны шөнө Архангай аймгаас “Эмээлт” автотээврийн шалган нэвтрүүлэх товчоонд ирсэн иргэн нас барсан харамсалтай явдал боллоо. Улсын онцгой комисс талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна. Цаг үеийн нөхцөл байдлыг зөв үнэлж чадаагүй, ажлын хариуцлага алдсан, асуудалд хүнлэг ёсоор хандаж түргэн шуурхай шийдвэрлээгүй, зохих арга хэмжээ аваагүй хүмүүст хариуцлага тооцохыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргал нарт үүрэг болголоо. Энэ хэргийг хууль хяналтын болон бусад холбогдох байгууллага шалгаж байна. 

Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба




Өнөөдөр морь өдөр

22 цагийн өмнө