Хүний амь хөнөөж, цогцсыг нь худагт нуусан этгээдэд 15 жилийн хорих ял оноожээ

Хүний амь хөнөөж, цогцсыг нь худагт нуусан этгээдэд 15 жилийн хорих ял оноожээ

Одоогоос долоон жилийн өмнө гэрээсээ гараад сураггүй алга болсон М гэх эмэгтэйн цогцос Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны ... гудамжны ... тоотоос өнгөрсөн есдүгээр сард олдож олон нийтийг цочирдуулсан билээ.

Тэгвэл уг хэрэгтэй холбоотой шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, хүний амь насыг хөнөөн, цогцсыг нь худагт нууж үлдээсэн этгээдэд чанга дэглэмтэй хорих ангид 15 жил хоригдох ялыг шүүхээс ногдуулжээ.

Тус хэрэг нь 2013 оны оны аравдугаар сарын 31-нд болсон бөгөөд өнгөрсөн наймдугаар сарын 23-нд энэ талаар ар гэрт нь мэдэгдсэн байдаг. Хэрэгтэн Г нь хохирогч М-ийн амийг хөнөөж хэвлий, хүзүү, үснээс нь олсоор ороож, худаг руу шидээд, дээрээс нь шороо хийн орхиж явсан талаар эх сурвалжууд мэдээлж байсан юм.




Өнөөдөр морь өдөр

21 цагийн өмнө