Б.Эрдэнэбатад холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшлов

Б.Эрдэнэбатад холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшлов

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны наймдугаар дугаар сарын 06-ны өдрийн №525 дугаартай шийтгэх тогтоолтой шүүгдэгч Б.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр эхэлсэн.

Гэвч шүүгдэгч Б.Эрдэнэбат шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тул шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна.

Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нар нь 2016 оны 11 дүгээр сард компанидаа хөрөнгө оруулалт хийх нэрээр 20 тэрбум төгрөгийг “Номин холдинг” ХХК-иас залилан авсан гэх гэмт хэрэгт холбогдон, шүүгдэж буй. Өмнө нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Эрдэнэбатад долоон  жилийн хорих ял оногдуулсан юм.