Шинжилгээ өгөөгүй иргэдээс 70 мянган төгрөг авч, хулгайн замаар тээвэрлэж байжээ

Шинжилгээ өгөөгүй иргэдээс 70 мянган төгрөг авч, хулгайн замаар тээвэрлэж байжээ

Энэ сарын 1-нээс орон нутгийн иргэдээс шинжилгээ аван тэднийг нэгдсэн журмаар хотоос гаргаж буй. Харин шинжилгээ авах цэгүүд дээр иргэдийн бөөгнөрөл үүсэж, оочер дараалал ихсэж байсан юм. Гэсэн ч иргэд олон цаг хүлээн байж шинжилгээгээ өгсөөр байсан юм. Харин хэд хоногийн өмнөөс Улаанбаатар хотоос PCR шинжилгээ өгөөгүй хэд хэдэн иргэн ирсэн нь тогтоогдсон талаар мэдээлэл гарч эхэлсэн юм.

Тэгвэл УОК-ийн шийдвэрийг зөрчин PCR шинжилгээ өгөөгүй иргэдийг 70 мянган төгрөгөөр хот хооронд хулгайн замаар тээвэрлэж байсныг ЦЕГ-аас илрүүлжээ.  Тус гэмт хэргийг үйлдэж байсан хоёр иргэнийг одоогоор шалгаж байгаа аж.




Өнөөдөр морь өдөр

20 цагийн өмнө