САНАЛ АСУУЛГА: Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрх ХОЁР жилээр шууд сунгагдах уу

САНАЛ АСУУЛГА: Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрх ХОЁР жилээр шууд сунгагдах уу

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт /ҮХНӨ/ энэ оны тавдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн. Тус өөрчлөлтөөр манай улсад системийн шинжтэй хэд, хэдэн өөрчлөлт орсон. 

Тухайлбал, ҮХНӨ-ийн 30 дугаар зүйлийн 2 -т “Монгол Улсын Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасан. Товчхондоо, Монголчууд ирэх 2021 оноос эхлэн “Ерөнхийлөгчийг сонгохдоо өмнө нь тус албан тушаалыг хашиж байгаагүй хүнийг, ганц удаа 6 жилийн хугацаа”-тай сонгох юм. 

Тэгвэл 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-т “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна” гэсэн заалт өнөөдөр ч хүчин төгөлдөр байгаа аж. 

Энэхүү заалтын 4 жил гэх үг нь ҮХНӨ-ийн 30.2-д заасан 6 жил гэсэн заалтыг зөрчиж байгаа юм. 

Иймд нэр бүхий иргэн Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6.1 дахь заалт Үндсэн хууль зөрчиж байна хэмээн Цэцэд гомдол гаргасан байна. Тэрээр гомдолдоо “дээрх заалтыг ҮХНӨ-тэй нийцүүлэн өөрчлөх ёстой” гэжээ. Харин зарим эх сурвалжууд Цэц “Үндсэн хууль зөрчсөн” гэж дүгнэлт гаргаж, УИХ-аар Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6.1 дахь заалтыг яаралтай өөрчилснөөр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа хоёр жилээр шууд сунгагдах уу гэх асуултыг тавьж эхэлжээ. Иймд УИХ ирэх Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа тус хуулийн өөрчлөлтийг хийж магадгүй юм. 

Учир нь ҮХНӨ-ийн 30.2 дахь заалт 2025 оноос мөрдөгдөж эхэлнэ гэж төсөлд тусгаад байсан ч хэлэлцүүлгийн явцад өөрчлөгдөж, 2020 оны тавдугаар сараас мөрдөгдөнө гэж өөрчлөгдсөн байдаг. Иймд Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших боломжгүй болсон гэж тайлбарлаж буй юм.

Үндсэн хуулийн цэцэд гаргасан гомдол

Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийг үргэлжлүүлэн ХОЁР ЖИЛ сунгахыг та дэмжих үү?

Нийт: 2 саналтай




Өнөөдөр морь өдөр

1 хоногийн өмнө