Д.Батбаярыг гүтгэсэн иргэн Б.Алтанцагт шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноожээ

Д.Батбаярыг гүтгэсэн иргэн Б.Алтанцагт шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноожээ

Өнгөрсөн хоёрдугаар сард олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр "АН-ынхан Хятадуудтай нийлж лицензийн наймаа хийж, санхүүжилт  босголоо” гэсэн нэртэй бичлэг тарж нэлээдгүй шуугиан тарьсан.

Мөн үүнтэй холбоотой төрийн долоон албан хаагчийн нэр дурдагдсан 19 минутын бичлэг цацагдсан. Улмаар УИХ-ын гишүүн асан Кёкүшүюзан Д.Батбаяр хууль бусаар бизнес эрхэлсэн гэх гэмт хэрэг үүсч, иргэн Ц.Алтанцаг тус хэрэгтэй холбоотой баримтуудыг ил гаргаж тавьсан гэх мэдээлэл гарсан юм.

Тэгвэл энэ хэрэгтэй холбогдох шүүх хурал өнөөдөр Хан-уул дүүргийн эрүүгийн шүүхэд болж, иргэн Ц.Алтанцагт хаалттай дэглэмд дөрвөн жил хорих ял оноохоор шийдвэрлэжээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаярын өмгөөлөгч н.Оюунболд мэдээлэл хийхдээ “Тэр бичлэгийг Цэдэн овогтой Алтанцог гэх хүн зориудаар хийж, эвлүүлсэн. Тэр хүн 1990 оны үед залилангийн хэргээр 15 жилийн ял авч байсан. Дараа нь давтан хэрэг хийж Монголын хилээс гараад 2019 онд орж ирсэн. Монголд ирснийхээ дараа хуучны найзууд гэж нэрлэгдсэн хүмүүстэй хоёроос гурван удаа уулзаж “Бизнес чинь хэр байна, Та хоёрын дунд ямар асуудал байгаа юм” гэх мэт зүйлсийг зориудаар асууж дараа нь эвлүүлсэн байсан.

Энэ тухай нэр бүхий телевизийн сэтгүүлчид хандан Д.Батбаяраас нэг тэрбум төгрөг нэхэмжилье гэж хэлснийг нотлох хүмүүс байгаа. Мөн өөрийгөө хорт хавдартай гэж хэлэн тусламж хүсч Д.Батбаяраас 1800 ам доллар, таван сая төгрөгийг авсан” гэсэн юм.

 




Өнөөдөр морь өдөр

1 хоногийн өмнө