Б.Батбаяр: Ч.Даваанямыг С.Баярын найз гэдгээр суулгасан

Б.Батбаяр: Ч.Даваанямыг С.Баярын найз гэдгээр суулгасан

Давж заалдах шатны шүүхээс 1-2 жилийн хорих ял сонсоод буй Ерөнхий сайд асан С.Баяр, ТЕГ-ын дарга асан Б.Ариунсан, “Петровис”-ийн Ч.Давааням нарын бие муу байгаа гэх мэдээлэл бий. 

Учир нь С.Баярын тулай өвчин нь хүндэрсэн, бие нь муу байгаач тэрээр эмнэлэгт хэвтэхгүй байгаа гэх мэдээлэл байна. Харин “Петровис”-ийн Ч.Давааням хорт хавдартай бөгөөд, тэрээр ШШГЕГ-ийн харьяа 461 дүгээр хорих ангид, чийгтэй орчинд хоригдож байгаа нь өвчин хүндрэх нөхцөл бүрдсэн. Мөн түүний бизнесийн хамтрагч “Петровис”-ийн Ж.Оюунгэрэл саяхан таалал төгссөн явдалд тэрээр нэлээдгүй сэтгэлээр унасан гэж буй юм. 

Харин саяхан түүнийг түргэн тусламжаар эмнэлэгт хүргэсэн гэх ба тэрээр “сэхээн амьдруулах” тасагт эмчлүүлж буй ажээ.

Тэгвэл Ч.Даваанямын талаар нийтлэлч Баабар буюу Б.Батбаяр твиттер хуудастаа “Давааням 70-тай, урьд хавдар тусаж эмчлүүлж байсан, бөөрний дутагдалтай. Сая шоронд байхдаа 2 удаа түргэнээр эмнэлэгт хүргэгдэж сэхээнд орсон. НИК-ийн захирал сая нас барав. Давааням орлогч нь. Тэрийг Баярын найз гэдгээр суулгасан. НИК-ийг эзэнгүй болгох санаархал харагдаж байна уу” хэмээжээ. 

Сонирхуулахад, С.Баяр Ч.Даваанямын биеийн байдалд нэлээдгүй санаа зовниж байгаагаа зарим хүмүүст “тэр хэлмэгдэж байна. Би хүний өрөнд орчих вий гэж их санаа зовж байна” хэлсэн байдаг. Петровисын хувьцаа эзэмшигч Ч.Даваанямд Оюутолгой ХХК-д шатахуун нийлүүлж, давуу эрх эдэлсэн гэх үндэслэлээр ял оноогоод байгаа юм. 




Өнөөдөр морь өдөр

18 цагийн өмнө