Хоёр ачааны машин мөргөлдөж, нэг хүний амь нас хохирчээ

Хоёр ачааны машин мөргөлдөж, нэг хүний амь нас хохирчээ

Арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн 12:00 цагийн орчимд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын тавдугаар багийн нутаг дэвсгэр шар толгой гэх газар асфальтан замд “North Benz” маркийн ачааны автомашин “Howo” маркийн ачааны автомашинтай мөргөлдөж, Howo маркийн автомашины жолооч 20 настай, эрэгтэйгийн амь нас хохирчээ. Уг хэргийг шалгаж байгаа аж.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 17 жолооч, орон нутагт найман жолоочийг тус тус илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцсон аж.  Түүнчлэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд жолооч нь зам болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой бага хурдтай зорчих ёстой.

Гэтэл хөл хорионы дэглэмтэй холбоотойгоор хөдөлгөөн сийрэг үед жолооч нар хурд хэтрүүлэх, улирал, цаг агаарын нөхцөлд тохироогүй зуны дугуйтай хөдөлгөөнд оролцож яваад зам, замын байгууламж мөргөж гэмтээх, бусдын болон өөрийн эд хөрөнгөнд хохирол учруулах явдал гарсаар байгааг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.